ӨНДӨР ГЭГЭЭНИЙ МЭЛМИЙ ГИЙСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ТҮҮХЭН ДАНШИГ НААДАМ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол түмний оюун санааны их өвийг тээн дэлгэрүүлэгч Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан түүхэн даншиг наадам 2025 оны долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдана.

Тус наадам нь зөвхөн шашин соёлын түүхэн уламжлалыг хадгалах төдийгүй Монголын үндэсний спорт, өв соёлын гайхамшгийг олон нийтэд таниулах зорилготой.

Наадмын хүчийн  бөхийн барилдаанд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 512 бөх зодоглож, түрүү бөхөд Land Cruiser 300 автомашин шагнахаар болжээ. Шагналын сан өндөр, өрсөлдөөн ширүүн байх нь энэ жилийн наадмын  онцлог болж байна.

Бөхчүүдий бүртгэл долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд цахимаар хийгдэх бөгөөд зохион байгуулагчид цаг үеийн шаардлагад нийцүүлэн бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлжсэн гэдгийг онцолж байна. Өндөр гэгээн бол Монголын буддын шашны соён гэгээрүүлэгч төдийгүй утга зохиол, соёлын түүхэнд гүн гүнзгий ул мөр үлдээсэн түүхэн хүн юм. Түүний мэлмий гийсний ойд зориулсан энэхүү даншиг наадам нь Монголчуудын уламжлал, шашин, соёлын өвийг хойч үед өвлүүлэх чухал үйл явдал болж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.