Өглөө хичээлдээ сууж, өдөр нь ажилдаа явах нь өсвөрнасныхны амьдралын шинэ хэв маяг. Зарим хүмүүс “Арванжилийн сурагч байж ажил хийж чадна гэж үү, хичээлийнхажуугаар амжих уу? гэж бодож байж магадгүй л байх. 11-р ангийн хоёр найз энэ асуултад өдөр бүр үйлдлээрээ хариулжбайна.
Хичээл дээр сайн найзууд, ажил дээр сайн хамтрагчид
17 настай Өлзийнаран, Хүслэн нар нийслэлийн ерөнхийболовсролын сургуулийн сурагчид. Хамгийн сайн найзууд. Өнгөрсөн оны хавар анх Хүслэн цагийн ажилд орон найздаахамт ажиллах санал тавьсан бөгөөд одоо тэд жилийн туршхамтдаа хөдөлмөрлөж байна.
“Найзтайгаа ажиллахын давуу тал нь өдөр хамт ажилдааирнэ, хамтдаа тарна ер нь бүх зүйлийг хамт хийх” гэжӨлзийнаран инээмсэглэн ярив.
Тэд цагийн ажил хийх болсон шалтгаанаа “бие даах хүсэл, хувийн зардлаа өөрсдөө зохицуулах шаардлага” хэмээнтайлбарлав. Өөрсдийн хэрэглээний мөнгийг олж цаашлаадирээдүйн боловсролдоо зориулж хуримтлал үүсгэхзорилготой.
“12-р ангиа төгсөөд өөр улсад инженерээр сурах хүсэлтэй. Түүндээ зориулж сар болгонцалингийнхаа 20 хувийг хадгалдаг. Тэгээд хэрэглээндээзарцуулаад яг таардаг.” хэмээн Өлзийнаран ярив.
Харин Хүслэн томоохон худалдан авалт хийх зорилготойбайгаа ба “Цалингаа авснаасаа хойш өөрийн хуримтлалыгүүсгэсэн. Удахгүй өөрийн хүчээр хүссэн зүйлээ авч чаднагэдэгтээ итгэлтэй байна” хэмээн тэрээр хэллээ.
Хувь хүний хөгжил
Тэд цагийн ажлаасаа зөвхөн кофе хийхийг сурсангүй. Өөрийн сул талыг засаж, олон нийттэй харилцаж, цагийнменежментээ сайжруулжээ. “Би их бүрэг ичимхий талдаа. Гэхдээ ажил хийж эхэлснээсээ хойш илүү нээлттэй болж нэгүгээр задарсан гэх үү дээ. Бас өмнө нь өөр ажил хийжбайхдаа зөвхөн ганцаараа ажилладаг байсан бол энд багааражиллах дадлыг ч бас сурч байгаа” гэж Хүслэн өөрийнөөрчлөлтийн талаар хуваалцав.
Хичээл, ажил хоёрыг хэрхэн амжуулдаг вэ?
Ажлын цаг нь хичээлийн дараа буюу 14:00–22:00. Оройажлаасаа ирээд хичээлээ хийдэг, амрах цаг бага ч тэд энэамьдралыг өөрсдөө сонгосон гэдгээ ойлгож, ухамсарладаг.
“Хичээлээ тараад гэртээ очоод зүгээр сууна гэхээс илүү, хийж бүтээж байгаа мэдрэмж гоё. Ядрах үе байдаг ч зорилгоо бодоод урагшилдаг” хэмээн Өлзийнаран ярилаа.
Өнөөдөр тэд кофе чанаж, хичээлээ хийж, цалингаасаахадгалж байна. Харин маргааш хүссэн мэргэжлээрээгадаадад суралцаж, амьдралаа өөрсдөө бүтээж явах биз ээ. Тэдний эхлүүлсэн энэ алхам ирээдүйнх нь суурь юм. Өглөөсурагч, орой бариста – энэ бол зөвхөн хоёр найзын түүхбиш. Энэ бол өнөө цагийн залуусын шинэ үнэт зүйлс, өөртөө итгэх итгэл, бие даах хүсэл тэмүүллийн толь юм.



Сэтгүүлч: О.УДВАЛ
