Аврах ангийн алба хаагчид Туул голын эрэг дагуу хуримтлагдсан 5 тонн хогийг цэвэрлэлээ

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг угтаж нийслэлийн Аврах ангийн Ахлагчийн зөвлөлөөс “Эх дэлхийгээ хайрлая-4” аяныг зохион байгуулав.

Аяны хүрээнд Аврах ангийн 43 алба хаагч оролцож Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 1,5 км зайд Туул голын эрэг дагуу хуримтлагдсан хог хаягдлыг түүж, 5 тонн буюу 200 гаруй шуудай хогийг ангилан цэвэрлэжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсэд хогоо хаяхгүй байхыг уриаллаа.

Эх сурвалж: НОБГ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.