Ховд аймгийн ОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэлтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж болох туулах чадвар сайтай хоёр автомашин, эрэн хайх дрон, богино долгионы станцыг шийдвэрлэлээ.

Ховд аймгийн онцгой байдлын газарт он гарсаар гал түймэр, гамшиг осол, үер, усны нийт 64 удаагийн дуудлага,мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Баруун бүсийн хэмжээнд буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн 5 аймгийн 92 сумын 416 мянга гаруй иргэнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.