“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн сард 2.6 сая тонн нүүрс борлуулсан нь оны хамгийн өндөр үзүүлэлт болов.
Тус компани “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, цахимаар явуулж байна.
Нүүрсний борлуулалт буурсантай холбоотой оны эхний хагас жилд 10.2 сая тонн нүүрс борлуулсан бол өнгөрсөн сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ. Үүний 1 сая тонныг Хөрөнгийн биржээр арилжаалсан бөгөөд 25 хувийг коксжих, 45 хувийг эрчим хүчний нүүрс, 25 хувийг 1/3 коксжих нүүрс, таван хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.
