Ховд аймагт дүрэмт хувцсаа хандивлах аян зарлажээ

Ховд аймгийн хүүхдийн паркийн хамт олон “Дүрэмт хувцсаа дүү нартаа хандивлая” аян зарлалаа. 

Хичээлийн шинэ жил эхлэхэд шинэ дүрэмт хувцас авах боломжгүй хүүхдүүдэд зориулан эцэг эхчүүд болон сурагчдыг багадсан дүрэмт хувцас, хэрэглэхгүй цүнхээ бусдад хандивлахыг уриаллаа. 

Аяны хүрээнд энэ сарын 19-25-ны өдрийг дуустал дахин ашиглах боломжтой, цэвэрхэн дүрэмт хувцас, зангиа, цэнхэр цамц, цүнхийг хүүхдийн паркт хүлээн авах ба нэг хувцас хандивлахад нэг тоглоомын тасалбар бэлэглэх юм. Мөн хандиваар цугласан дүрэмт хувцас, цүнхийг дараагийн эзэнд хүргэх ажлыг энэ сарын 27-28-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тус аян ийнхүү хоёр дахь жилдээ өрнөж байгаа бөгөөд өнгөрсөн жил аяны хүрээнд 200 гаруй хувцас, цүнх цугласныг хичээл эхлэхээс өмнө 6-15 насны 100 гаруй хүүхдэд хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.