Хил хамгаалах ерөнхий газар, Ойн газар хамтран хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд энэ онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсэг, хил давж орж ирэх, хил давж гарах эрсдэлтэй газруудад түймрээс хамгаалах 10 м өргөн 29,2 км шороон зурвасыг шинээр хийжээ. Мөн 20 м өргөн 160 км, 10 м өргөн 1249 км урт шороон зурвасыг сэргээгээд байна.
