“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь“ үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд 2025 оны 08 дугаарын 14-нд боллоо.

2026 оны Улсын төсвийг анх удаа иргэдээрээ хэлэлцүүлэх зорилгын хүрээнд энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар анх удаа санаачлан нийт 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөл, хувь хүн, холбогдох яамдын нийт 100 хүний оролцоотойгоор зохион байгуулав.

Хэлэлцүүлэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба нийгмийн хамгаалал, хүртээмж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хяналт үнэлгээ гэсэн 5 салбар хэлэлцүүлгээр явагдаж, салбар тус бүр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсов. 

Мөн энэхүү хэлэлцүүлэг зөвхөн төрийн ордонд биш, inclusivedata.mn цахим хуудсаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авч байгаа бөгөөд онлайнаар цацагдаж, орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцоог хангасан байна.

Уг хэлэлцүүлгийн анхаарлын төвд 2026 онд тухайн салбарын төсөвлөсөн төсвөөс зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төсвийг онцгойлон хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, “Улсын төсөв хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн төсөв байх ёстой. Төсвийн зардлыг аль болох хэмнэж, илүү оновчтой болгох зорилготой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжиж, хүртээмж, орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү хөгжүүлж, нүдэнд вэдэгдэхүйц, хэмжигдэхүйц, хамтын хариуцлагатай төсвийг бий болгож,олон улсын үйл ажиллагааг судалж, бодит үр дүнд чиглэсэн, хариуцлагатай төсвийг хамтран бүтээхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал” гэж онцгойлон дурдлаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.