Говь-Алтай: Явуулын эмнэлгийн үзлэг Дэлгэр суманд эхэллээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын Хөгжлийн хөтөлбөрт багтсан “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд 12 төрлийн үзлэг, оношилгоо бүхий явуулын эмнэлгийн үйлчилгээ алслагдсан баг, сумдад үргэлжилж байна.

Энэ удаад Дэлгэр суманд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж эхэллээ.

Явуулын эмнэлэгт аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч, лаборант, инженер техникийн ажилчдын хамтарсан баг 2025 оны 08 дугаар сарын 15, 16, 17, 18-ны өдрүүдэд ажиллана.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.