УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг Солонгосын Олон улсын “Назарет” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “2019 оноос улсын төсөвт барилгынх нь зардлыг тойргийн гишүүдийнхээ хамт тавиулан анхны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан. Одоо харин улсын комисст хүлээлгэн өгөх шатандаа очжээ. Шинэ барилгад ажиллах амбулатор маань солонгосын эмнэлгэтэй хамтран иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг чанартай хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

