Наймдугаар 25-наас эхлэн гурван долоо хоногийн турш тэгш, сондгойгоор зорчино

8-р сарын 25-наас 9-р сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно.

2540 иргэнээс наймдугаар сарын 25-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор зорчих эсэхээр санал хураахад 63 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 26, 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 25, 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин 9-р сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.