“Чингис хаан” ОУНБ руу 24 цагийн турш нийтийн тээврийн автобус үйлчилнэ

“Чингис хаан” ОУНБ руу нийтийн тээврийн ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн автобус маргаашаас эхэлж иргэд, жуулчдад 24 цагийн турш үйлчилнэ.

Тодруулбал, тус чиглэлийн автобус нь Д.Сүхбаатарын талбайн авто машины зогсоолоос Чингис хаан ОУНБ чиглэлд явахаар болжээ. Уг автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангажээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр, том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.