Монголын баг тамирчид олон улсын роботын тэмцээнээс 18 медаль хүртжээ

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-19-нд болсон “Робот чаллэнж” (Robot Challenge) олон улсын роботын тэмцээнээс Монголын баг тамирчид 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ.

42 орны таван мянга гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монголын робот хөгжүүлэлтийн холбоо, Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Улаанбаатар хотын 44 дүгээр сургууль, Орхон Эмпати, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хоёрдугаар сургууль гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, нийт 18 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.


Манай улсын баг тамирчид 2018 оноос хойш 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Robot Rugby” төрөлд 4 дэх удаагаа түрүүлж, амжилтаа баталсан байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.