“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд болно.
Фестивалийн үеэр үндэсний бөх, сур болон шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 гаруй тамирчин, хурдан морины уралдаанд 100 гаруй хурдан хүлэг уралдахаар бүртгүүлжээ. Үндэсний спортоос гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дунд бөхийн барилдаан, сур, шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах аж.
“Нүүдэлчин-2024” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалжээ. Харин сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харвач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлжээ.
