Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms International Music Competition-ийн Азийн шигшээ шатанд бяцхан хөгжимчин Г.Гансүх “Grand Prix” буюу шилдэгийн шилдэг шагналын эзэн боллоо.
Тэрээр “Children B” насны ангилалд өрсөлдөн, Францын алдарт хөгжмийн зохиолч Эдуар Лалогийн “Symphonie Espagnole”-ийн эхний хэсгийг толилуулжээ.
Brahms International Music Competition бол дэлхийн олон орны авьяаслаг хүүхэд, залуусын ур чадвар, хөгжмийн боловсролын түвшинг сорьдог нэр хүндтэй уралдаан.
