47 бизнес эрхлэгч эмэгтэй нэг сая америк долларын санхүүгийн тэтгэлгийн эзэн боллоо

Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сангаас санаачилсан “Women exporters in the Digital economy-WEIDE” төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсад Монгол Улс багтжээ.

Энэ талаар Гадаадхарилцааны сайд Б.Батцэцэг: Энэхүү төлсөд манай улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, оюун санаа, бүтээлч чадварыг дэлхий дахин үнэлж байгаагийн тод илрэл юм.

Төсөлд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын SheTrades Mongolia Hub санаачилга шалгарч , Монгол Улс Доминикан, Иордан, Нигер Улсын хамтаар сонгогдон, төсөл хэрэгжүүлэх эрхийг авлаа.

Манай Улсад хэрэгжих энэ төсөлд 47 бизнес эрхлэгч эмэгтэй шалгарч, хоёр жилийн хугацаанд нэг сая америк долларын санхүүгийн тэтгэлэг, сургалт зөвлөгөө, техникийн туслалцаа авах эрхтэй боллоо. Энэ дэмжлэг нь гарааны бизнесүүдэд шинэ зах зээл, цахим худалдааны боломжийг нээхээс гадна олон улсын тавцанд гарах компаниудад чухал дэмжлэг болох юм.

“Discovery Grant” буюу гарааны бизнесийн санхүүжилтээр гурван мянган америк доллар, “Booster Grant” буюу өргөжин тэлэхэд бэлэн болсон бизнест гучин мянган америк долларын тэтгэлэг олгох болно.

Энэ бол санхүүгийн дэмжлэг төдийгүй Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрч чанар, бүтээлч сэтгэлгээ, зүтгэл дэлхийд үнэлэглэж буйн илрэл юм. Шалгарсан бизнесүүд арьс шир, ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнсний технологи, аялал жуулчлал зэрэг экспортын тэргүүлэх салбарыг төлөөлж байгаа нь тэд зөвхөн үндэсний хэмжээнд бус, бүс нутаг, дэлхийн зах зээлд ч хүчтэй өрсөлдөх чадвартайг баталж байна.

Тэтгэлэг хүртсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, зориг, сэтгэлийн хүч нь Монголын бизнесийн салбарын хөгжилд түлхэц өгч, олон улсын зах зээлд эх орныхоо нэрийг өндөрт өргөх хүч болох нь дамжиггүй. Энэхүү амжилт нь Монголын бүхий л эмэгтэй бизнес эрхлэгчдэд үлгэр дууриал болж, оролцоогоо нэмэгдүүлэх шинэ зам, шинэ боломжийг нээж өгч байна гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.