Өнөөдөр Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ойн өдөр

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз үүсгэн байгуулагдсаны түүхт 57 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байжээ. Харин 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргасан түүхтэй. Улмаар 1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдсан юм.

Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр 1997 оны нэгдүгээр сард сонгогдсон билээ.

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.