Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж, 9-р сарын 8-ныг хүртэл И-Монголиа системээр хүлээн авна.

Энэ удаагийн бүртгэлд:

  • Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхдүүд
  • Түр оршин суугчийн хүүхдүүд хамрагдана.

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг энэ сарын 4-18 хүртэл хүлээн авсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх аж. Мөн И-Монголиа системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авах боломжтой юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.