Хойд бүсийн Онцгой байдлын алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгд хамрууллаа.

Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажиллаж байна.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг есөн төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж байна.

Энэхүү үзлэгийг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн Онцгой байдлын байгууллагын ажилчдад энэ сарын 25-наас аравдугаар сарын 17-ны өдрүүдэд хийхийг ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.