ОБЕГ: “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ-ӨДРИЙН БҮТЭЭМЖ” АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулган”-ыг угтан “Өглөөний цай-Өдрийн бүтээмж” аяныг тавдугаар сарын 23-аас наймдугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өрнүүллээ.

Тус аяныг ОБЕГ-ын бүтцийн нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж, ажил, мэргэжлийн онцлог, бүтээмж, цэргийн түүх, мэргэжлийн ур чадвар зэрэг бүхий л чиглэлээр салбарын зочдыг урьж, мэдээлэл сонсон, харилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хүндэт зочноор Шинжлэх ухааны доктор (Sh.D), профессор, хошууч генерал О.Үржин, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны дарга, доктор Ц.Минжин, судлаач, доктор Г.Болдбаатар, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн зочин судлаач, жендэр судлалын доктор Б.Анхбаяр, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш, дэд профессор Д.Долгорсүрэн, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, “Систем Центр” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх инженер Б.Баасандорж нар уригдан, оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.