Авто замын ачааллыг багасгах зорилгоор есдүгээр сарын 16 -ныг хүртэл авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож байна.
Дугаарын хязгаарлалт нь тусгай таних тэмдэг бүхий авто машинд үйлчлэхгүй. Тодруулбал, жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй авто машин, аялал жуулчлал, онцгой болон олон нийтийн үйлчилгээг тасралтгүй явуулах боломжийг хангаж, замын хөдөлгөөнийг зохицуулжээ.
Харин хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын нэгэнд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцох юм.
