УИХ-ын гишүүн, Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг:
“Цахилгаан хангамжийн тухай хууль”-д айл өрх, аж ахуйн нэгжүүд нарны панель-батарей суурилуулаад өөрсдийн цахилгааны хэрэглээгээ хангах, илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү борлуулж, орлого олох, яндангаас салж, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг дэмжих зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Монголд одоо мөрдөж байгаа журам болон бусад улсын сайн туршлагыг судлахаас гадна энэ чиглэлд ажилладаг байгууллага, хувь хүмүүстэй уулзаж, жаргал зовлон, сайжруулаасай гэсэн санаа оноог нь сонсож байна.
Өнөөдөр гэртэй айлуудад нарны панель-батарей суурилуулж, яндангаас нь салгах төслийг хэрэгжүүлсээр байгаа ЮРИКА ХХК-ийн Үүсгэн байгуулагч Э.Орчлон болон Технологи хариуцсан захирал, Үүсгэн байгуулагч Э. Өнөрбат нартай уулзаж ярилцав.
Айл өрхүүд нарны панель-батарей суурилуулаад сүлжээнд холбох процесс бараг 5-6 сар болдог хүндрэл, шат дамжлагуудыг багасгах, мэргэжлийн байгууллага зураг төсөл, аюулгүй ажиллагаа, ашиглалт гээд бүх зүйлээ өөрсдөө хариуцаад явдаг болгож, төрийн оролцоог багасгах, айл өрхүүд сүлжээ рүү зарсан цахилгааны төлбөрөө хялбар авдаг болгох гээд олон асуудлыг ярилцав гэв.
