Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Манила хотод англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдлаа

Филиппин улсын Манила хотын Үндэсний их сургуульд Онцгой байдлын байгууллагын 25 алба хаагч 45 хоногийн хугацаанд англи хэлний сургалтад хамрагдаад эх орондоо ирлээ.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, 111, 119 дүгээр анги болон НОБГ, Баянхонгор, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид англи хэлний эрчимжүүлсэн сургалтын В1 хөтөлбөрт хамрагджээ.

Тус сургалт нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Филиппин Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон дэд ерөнхийлөгч Сара Дутертетэй хийсэн уулзалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг урт болон богино хугацааны англи хэлний сургалтад хамруулахаар тохиролцсон хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.