Говь-Алтай аймгийн удирдах албан тушаалтны шуурхай хурал зохион байгуулагдлаа /2025.09.02/.
Хурлаар Засаг дарга Г.Чинбат 2025 оны III улиралд аймгийн хэмжээнд хэрэгжсэн онцлох арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.
2025 оны гуравдугаар улирлын байдлаар Тонхил, Цогт сумдын “Спорт заал”-ны барилга, Баян-Уул, Тайшир сумдын “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв”-ийн барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болсон.
Мөн “Явуулын эмнэлэг”-ийн үзлэгт өнөөдрийн байдлаар нийт 11 сум, 2 тосгоны 3190 иргэн хамрагдаж, хавдрын 36 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн дараагийн шатны эмнэлэгт шилжүүлээд байна.


