Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авдаг болно

Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг https://portal.ndaatgal.mn/-ээр цахимаар илгээх системийн хөгжүүлэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд ажлын хэсэгт танилцуулав.

Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ цахим болох тусам иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.