Н.Алтаншагай: Сонгинохайрхан дүүргийн 11, 31, 39, 43-р хороодыг холбох автозам тавьж байна

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол болох 11, 31, 39, 43-р хороодыг холбох 2,1 км автозамыг тавьж байна.

Тус автозамыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай СХД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр автозам барих санаачилгыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: “Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй гэр хороолол дундах автозамын сүлжээ нь ашиглалтад орсноор Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбох маш чухал автозам болох юм.

Нийт 9 айлын газрыг чөлөөлж 50 айлын хашааг татуулан барьж буй энэхүү автозам ашиглалтад орсноор нийтийн унаа явах боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн бүсэд амьдардаг иргэд үйлчлүүлэх боломжтой болно” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Н.Алтаншагай: Сонгинохайрхан дүүргийн 11, 31, 39, 43-р хороодыг холбох автозам тавьж байна

  1. Энэ замын нөхцөл байдлыг дахин сурвалжилж өгнө үү. Өвөл болох гээд байдаг. Замын ажил явагдахгүй л байна даа.

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.