Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын 2024-2028 онд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд багийн эмч нарыг автомашинаар хангах ажил үргэлжилж байна.
2025 оны 9-р сарын 5-ны өдөр 26 багийн эмч Toyota Probox автомашинаа гардан авснаар нийт 45 багийн эмч унаатай болж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, ая тухтай хүргэх боломж бүрдэж байна.
Шинэ автомашинуудыг аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Засаг дарга Г.Чинбат, ЭМГ-ын дарга О.Баатарчулуун нар гардуулан өглөө.
Цаашид бүх багийн эмч нарыг бүрэн унаажуулах ажлыг шат дараатайгаар үргэлжлүүлнэ гэж аймгийн удирдлагууд онцоллоо.




