Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг 80 гаруй хувьтай, хороо болон өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолборын барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
“Тус хороо нь төв замаас алслагдсан байршил буюу 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд байрладаг. Тиймээс хороон дунд цэцэрлэг, хорооны цогцолбор байр барихаар Улсын төсөвт 2023 онд суулгаж өгсөн.
43 дугаар хороо өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа түрээсийн байранд явуулдаг байсан бөгөөд өрхийн эмнэлэгтэй жишиг хороон барилга тун удахгүй ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна.
Мөн 150 ортой цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны цэцэрлэгийн насны багачууд өөрийн гэртээ ойр, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх юм” гэв.





