Говь-Алтай: Эрдэнэ сумын сургуулийн засварын материалын 45 сая төгрөгийг гамшгийн нөөцөөс санхүүжүүлнэ

Өнөөдөр /2025.09.09/ Говь-Алтай аймгийн Онцгой комисс хуралдаж, Эрдэнэ суманд тохиосон байгалийн гамшгийн улмаас сургуулийн барилгад учирсан эвдрэл, хохирлыг засварлах асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай засварын материалыг худалдан авахад аймгийн Онцгой комиссын гамшгийн нөөц сангаас 45 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.