iPhone 17-гийн сельфи камер өмнөх загвараасаа бараг 2 дахин сайжирчээ

Монголын цагаар 9-р сарын 10-ны шөнийн 01 цагт Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ боллоо.

Намрын арга хэмжээний хамгийн онцлох зүйл бол шинэ загварын iPhone байдаг. Шинэхэн iPhone 17 таван төрлийн өнгөний сонголттой, 6.3 инч хэмжээтэй. iPhone 13-аас 2 дахин хүчирхэг бөгөөд ердөө 20 минутад 50 хувь цэнэгээ авдаг гэнэ.

Мөн сельфи камерыг өмнөх загвараасаа бараг 2 дахин хүчирхэг 18MP-ийн камертай болжээ. Селфи камерын бичлэгийг мөн автоматаар тогтворжуулдаг болсон байна.

Үнэ: 799 доллар

iPhone 17 Air


Бүх цаг үеийн хамгийн нимгэн, хөнгөн гар утас хэмээн танилцуулагдсан энэхүү утсыг бүтээхийн тулд үндсэн их бие, камерын хэсгийг дахин загварчилж, шинэ төрлийн бат бөх материалыг дэлгэц болон гадаргууд нь ашиглажээ. Нүүрний шил болон арын шил нь өмнөх загваруудаасаа 3-4 дахин бат бөх аж.

Ардаа ганц камертай нь Fusion буюу хоёр камерыг нэгтгэсэн технологийн ачаар дөрвөн төрлийн дурантай мэт янз бүрийн зураг дарах боломжтой. Нүүрийн камер харин энгийн загвартайгаа адилхан.

Үнэ: 999 доллар

iPhone 17 Pro


Хамгийн хүчирхэг Pro загварын их биеийг хөнгөн цагаанаар бүрэн цутгаж, камер байрлах хэсгийг өргөсгөжээ. Macbook Pro-гийн түвшний процессороор энэхүү загварыг тоноглосон бөгөөд iPhone 17 Pro нь A19 Pro чипийн тусламжтайгаар iPhone 16 Pro-гоос 40 хувиар илүү гүйцэтгэл үзүүлэх боломжтой болсон байна.

Ceramic Shield 2 технологийн тусламжтай дэлгэцийн үл зурагдах байдал гурав дахин сайжирч, арын шил дөрөв дахин бат бөх болжээ. Pro хувилбар нь 6.3 инч, Pro Max хувилбар нь 6.7 инч дэлгэцтэй аж.

Үнэ: 1099 доллар (Pro), 1199 доллар (Pro Max)

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.