ИРГЭНИЙ СЭТГЭГДЭЛ:
“Оюунлаг ЕБС өнгөрсөн таван жилийн хугацаанд 15 багшийн байр, орон сууцны асуудлыг шийдэж, 43 залуу багшид зориулсан “Багш нарын амьдрах байр”-ыг ашиглалтад оруулжээ.
Өнгөрсөн жил болсон 25 жилийн ойгоороо гэхэд
15 багшийг 10-25 сая төгрөгөөр,
26 багшийг Антальягийн 8 хоногийн аялалд,
5 багшийг Canton Fair-т 8 хоногийн аялалд
30 ажилтнаа Хайлаар, Манжуур аялуулж,
5 багшид ASUS нөүтбүүк, 5 ажилтанд 50 инчийн зурагт, 14 багшид ЭЕШ-ын өндөр дүнгийн урамшуулал, 8 Ахмад багшид хүндэтгэл үзүүлж, 560 сая₮-өөр багш, ажилчдаа урамшуулсан тухай сургуулийнх нь фэйсбүүк хуудсаас олж уншлаа. Бараг хагас тэрбум төгрөг.
Гоё санагдаж байна. Нэг үеэ бодвол манай жижиг, дунд бизнесийнхэн нийгмийн хариуцлагаа маш сайн ухамсарладаг болж. Боловсролын салбарынхан ч бас тэрнээс хоцроогүй л яваа юм байна. Хэдхэн хоногийн дараа Багш нарын баяр болох гэж байна. Сургууль бүр чадах чадахаараа багш нараа ингэж дэмждэг бол гэж үнэхээр бодогдлоо. Үлгэр жишээ аваарай. Яг энэ жишгээр Багшаа дэмжиж, давалгаалвал ямар вэ, сургуулийн удирдлагууд аа…” гэв.


