Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, залуу гэр бүлийг илүү хамруулна

Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны хороо байгуулагдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дэд даргаар ажиллахаар болжээ.

ГБХНХЯ-аас “Хуримтлалын сан”-г хариуцан ажиллах бөгөөд энэхүү сангийн хамгийн гол зорилт бол иргэдээ орон сууцжуулах юм. Ирэх 4 жилд шинээр гэр бүл болсон, анх удаа байр авч байгаа болон гэр хороололд амины орон сууц барьж буй иргэд, төрийн албан хаагчид гэх мэт зорилтот бүлгийн 150 мянган айлыг орлогод нийцсэн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

“Манай улсад ипотекийн эрэлт хэрэгцээ маш их байна. Жилдээ 20 мянга орчим өрх шинээр байр авдаг бөгөөд үүний 6 мянга нь ипотекийн зээлд, 6-8 мянга нь арилжааны банкны зээлд хамрагддаг. Үлдсэн хэсэг нь 30 хувиа төлсөн ч ипотекийн зээл авахаар 2-3 жилээр дугаарладаг. Жил бүр ипотекийн зээлийн төлбөрт 1,1 их наяд төгрөг Монгол банкнаас гардаг. Бид цаашдаа ”Хуримтлалын сан”-гийн орлогоос жил бүр 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн зах зээл рүү нийлүүлнэ” хэмээн мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.