Цагаан төмснөөс илүү эрүүл сонголт бол ЧИХЭРЛЭГ ТӨМС

Монголчуудын өпөр тутмын хоол хүнсний хэрэглээнд төдийлөн элбэг байдаггүй чихэрлэг төмс нь цагаан төмстэй харьцуулахад эрүүл мэндэд тустай болохыг хүнс тэжээлийн судалгаанууд харуулж байна. Хоёр төрлийн төмс нь хоёулаа хүний биед хэрэгцээтэй шим тэжээл агуулдаг ч, чихэрлэг төмс нь шимт агууламж, эрүүл мэндийн ашиг тусын хувьд илүү гэж үздэг. Ялангуяа витамин A, антиоксидант, эслэгийн агууламж өндөр тул дархлаа, хоол боловсруулалт, арьс, нүд, зүрхэнд эерэг нөлөөтэй.

Чихэрлэг төмсөнд А аминдэмийн агууламж цагаан төмснөөс 1000 дахин их байдаг. А аминдэм нь дархлааны үйл ажиллагаа, хараа болон арьсны эрүүл байдалд чухал үүрэгтэй.

Мөн антиоксидантаар баялаг тул эсийн гэмтэл, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм.

Түүнчлэн, чихэрлэг төмс нь гликемийн индексээрээ цагаан төмснөөс бага байдаг. Бага гликемийн индекстэй хүнс нь цусан дахь сахарын түвшин огцом өсөхөөс сэргийлж, инсулины зохицуулалтыг сайжруулдаг.

Хэрвээ та жингээ барих, цусан дахь сахарын хэмжээг хянах, эсвэл илүү тэжээллэг хүнс хайж байгаа бол чихэрлэг төмсийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Fox news

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.