“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос 12 тамирчин хамрагдана

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх болон олимпод бэлтгэхэд зориулан тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр зарласан.

МҮОХ нь Спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны спортын амжилтыг ОУОХ-нд илгээж улмаар ОУОХ-оос шийдвэр гарч Тамирчин, Спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулжээ.

Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар тамирчид болон спорт холбоодын төлөөллийг хүлээж авч уулзан, амжилт хүсэв.

“Лос Анжелес 2028” Олимпын тэтгэлэгт найман спортын төрлийн 12 тамирчин хамрагдана. 

  • Чөлөөт бөх: Н.Батбилгүүн, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Даваанасан
  • Жүдо бөх: Л.Энхрийлэн, Л.Анхзаяа
  • Бокс: Б.Мишээлт, О.Есүгэн
  • Буудлага: О.Есүгэн
  • Байт харваа: Б.Урантунгалаг
  • Таеквондо: Г.Энхбаяр
  • Дугуй: С.Жамбалжамц
  • Хүндийн өргөлт: Г.Ануужин

Олимпын тэтгэлэг нь 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх ба Тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2028 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой.

Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх ба дөрвөн сар тутамд 3000 ам.долларын санхүүжилт авна. 

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.