Л.Түдэв “Дурсамж уулзалт” Говь-Алтай аймагт болно

Нэрт соён гэгээрүүлэгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Дурсамж уулзалт” Говь-Алтай аймагт болно.

Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цагаас аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын “Мазаалай” театрт зохион байгуулагдана.


Дурсамж уулзалтад:
-Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн орлогч дарга, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажав,
-Монгол Улсын гавьяат багш В.Алзахгүй,
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов,
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар,
-Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат,
-Монголын Үндэсний Номын сангийн Захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо,
-Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга,
-Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд,
-Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Р.Энхтуяа /Эмүжин/,
-Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч, шог зураач А.Амарсайхан,
-Сэтгүүлч, яруу найрагч Т.Сайхнаа тэргүүтэй уран бүтээлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ойг тэмдэглэх ажлын хэсгийн гишүүд оролцоно.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.