Зэвсэгт хүчний хэмжээнд хүний эрхийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулах сургагч багш бэлтгэх сургалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхэллээ.
Сургалтын нээлтэд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд нар оролцож үг хэлсэн бөгөөд тус сургалт нийт 3 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.



Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штабын Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс
