Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Бугат суманд ажиллалаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Бугат суманд ажиллалаа. Энэ үеэрээ ахмадын баяр, багш нарын баярын арга хэмжээнд оролцож, “2024-2028 оны хөгжлийн хөтөлбөр”-ийн гол зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулан, ахмад үеийнхний туршлага, боловсролын салбарт багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Мөн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, нутаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан ахмад настан, багш нарт шагнал гардуулж, талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Говь-Алтай амгийн ЗДТГ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.