ГССҮТ Японы “Цукуба” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Япон улсын “Цукуба” их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн тэнхим нь 2016 оноос хойш осол гэмтлийн шалтгаан, тархалтыг тогтоох, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг судалгааг хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх интервенц хэрэгжүүлэх байдлаар хамтарч ажиллаж ирсэн билээ.

Тэгвэл өдгөө эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах урт болон богино хугацааны сургалт, ажлын байран дахь дадлагажуулалт зэрэг үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, “Цукуба” их сургуулийн Амьдралын хэв маяг, инноваци, судалгаа хөгжлийн төвийн захирал Хисаши Ёошимото нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагаа нь харилцан солилцоог бэхжүүлэх, клиник болон академик чадавхийг сайжруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллах юм.

  • Харилцан сонирхлын хүрээнд хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;
    • Сонгогдсон аймаг, дүүргүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэх;
    • Академик судалгааны ур чадварыг сайжруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр, ажлын байран дахь дадлагыг багтаасан сургалтуудыг зохион байгуулах;
    • Мөн харилцан тохиролцсоны үндсэн дээр эмнэл зүйн сургалтын боломжуудыг судлах, хөгжүүлэх зэрэг юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Япон улсын талаас “Цукуба” их сургуулийн Олон улсын нийтийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч, “Нийтийн эрүүл мэндийн докторын хөтөлбөр”-ийн захирал Ичикава Масао, тус сургуулийн судлаач, доктор Г.Гэрэлмаа болон ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй албадын удирдлага,  Статистик тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.  

Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “ГССҮТ Японы “Цукуба” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

  1. I don’t even know how I stopped up here, however I thought this publish
    was good. I don’t know who you might be but definitely you’re going
    to a famous blogger in the event you aren’t already. Cheers!

    Here is my webpage; More info – Jesus

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.