“Алдар” спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэн оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус хорооны тамирчдад баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, ялангуяа цаашид олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг онцгойлон анхаарч ажиллахаа амлав.

Энэ үеэр 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.

Түүнчлэн сайд тус спорт хорооны үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр болсон гэж БХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on ““Алдар” спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

  1. This is very interesting, You are a very skilled blogger.
    I’ve joined your feed and look forward to seeking more of your fantastic post.
    Also, I have shared your web site in my social networks!

    Feel free to surf to my homepage – Altrevoducthai

  2. First off I want to say terrific blog! I had a
    quick question which I’d like to ask if you don’t mind.
    I was interested to find out how you center yourself and clear your thoughts before
    writing. I’ve had a difficult time clearing my mind in getting my ideas out there.
    I do take pleasure in writing but it just seems like the first 10 to 15 minutes are generally wasted just trying to figure
    out how to begin. Any ideas or tips? Many thanks!

    Also visit my web page; new online casinos

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.