ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудын дунд зохион байгуулсан хөл бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас суралцаж байгаа сонсогчдын баг амжилттай оролцож, шагналт байрт шалгарлаа.
Тэмцээнд Иргэний хамгаалалтын академийн бакалаврын IV дамжааны сонсогч, ахлагч О.Амин-Эрдэнэ, Б.Сүхбат, Н.Одбилэг, III дамжааны сонсогч, ахлагч М.Балдан-Адиша, II дамжааны сонсогч, ахлагч С.Моломжамц. I дамжааны сонсогч, ахлагч М.Эрдэнэбилэг нар оролцож, хүрэл медаль хүртсэн юм.
Мөн Гал эсэргүүцэх албаны академийн сонсогчид IV байрт шалгарсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

