“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Зам, тээврийн яам, Зам, тээврийн яамны Хөгжлийн зам зөвлөл хамтран 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Салбарын залуучуудын тулгамдсан асуудлууд ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг авто замын салбар, авто тээврийн салбар, төмөр замын салбар, далайн тээврийн салбар, иргэний нисэхийн салбарын залуучуудын дунд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр салбарын залуучууд тулгамдаж буй асуудлуудаа дурдаж, гарц шийдлээ илэрхийлж, нээлттэй санал солилцсон нь цаашид залуучуудын оролцоог бодитоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.
Салбар хэлэлцүүлгээр:
• Зам, тээврийн яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөвлөгөө, хөтөлбөр;
• “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай”хуулийн шинэчилсэн найруулга;
• Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудад гарц, шийдэл;
• Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2026-2030”;
• Салбар дундын уялдаа холбоог хангах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал солилцов.
Салбар хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА” үндэсний чуулганаар хэлэлцэх юм.




