ГССҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтарч хүүхдийн согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Отгонбаатар тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүд хүүхдийн төрөлхийн болон олдмол согогийн мэс засал эмчилгээний тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр уулзаж ярилцлаа. 

Тухайлбал, ЭХЭМҮТ-өөс хүүхдийн согог заслыг эмчлэх тасгийн үйл ажиллагааг нээн ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ГССҮТ-д хүүхдийн сосог заслын эмчийг сургаж чадавхжуулж буй юм. 

Улсын лавлагаа шатлалын төвүүд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлж, хамтарч ажилласнаар хүүхдийн төрөлхийн болон олдмол согогийн тусламж үйлчилгээ, ялангуяа хүүхдийн түнх болон майга тавхай, тулгуур эрхтэний согогийг эрт оношлох, эмчлэх томоохон ач холбогдолтой юм.

Тиймээс хамтарсан үйл ажиллагааны эхлэл болгож төрөлхийн болон олдмол согогийг оношлох, эмчлэх арга технологийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээг хамтран зохион байгуулахаар болсон байна.

Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “ГССҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтарч хүүхдийн согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр ажиллана

  1. This is the right website for everyone who really wants to understand this topic.
    You realize so much its almost tough to argue with you (not that I really will need to…HaHa).
    You definitely put a brand new spin on a subject that has been written about for years.
    Wonderful stuff, just excellent!

    Look into my website … it support in warrington

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.