Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгаад буй ажлыг хэрэгжүүлэхээр одоогоор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байгаа. Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэж байгаа аж.

Тус үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барих юм. Энэхүү үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаах явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх аж.

Түүнчлэн, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устган, хөрс, ус, агаарын бохирдлыг багасгаж, хаягдлыг дахин ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэхээс гадна ажлын байр нэмэх ач холбогдолтой юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.