Мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Увс аймаг, Тэс сум  “Шар хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ 10.12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн “У” нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 13-ны өдрийн 03:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж,  иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн аж. 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.