Цэрэгт алба хааж байхдаа мэргэжил эзэмших боломж бүрдлээ

2025 оны II ээлжийн цэрэг татлага улс орон даяар энэ сарын 17, 18, 19-ны өдрүүдэд явагдах гэж байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачилсан “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөр энэ удаагийн цэрэг татлагаас хэрэгжиж эхэлнэ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Хугацаат цэргүүд алба хаах хугацаандаа зөвхөн цэргийн эрдмийг суралцаад зогсохгүй аймаг орон нутагтаа эрэлттэй байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй төгсөнө. Ингэснээр нутагтаа халагдаж очоод шууд ажлын байраар хангагдах боломжтой болж байна” гэв.

Цэргийн ангийн хуваарилалтыг хийхдээ цэргийн албанд тэнцсэн залуусын саналд үндэслэн хуваарилах бөгөөд барилгын засалч, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлээр сургах юм.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Цэрэгт алба хааж байхдаа мэргэжил эзэмших боломж бүрдлээ

  1. Sweet blog! I found it while browsing on Yahoo News.
    Do you have any tips on how to get listed in Yahoo News?
    I’ve been trying for a while but I never seem to get there!

    Thanks

    My web-site: nrf2 foods

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.