Энэтхэгийн Бхубанесвар хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна.
Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд ААШТ-ий “В” хэсэгт Мальдивыг 3:1-ээр хожсон ч Иранд 0:3-аар хожигджээ.
Харин эмэгтэйчүүд Шри Ланк, Тайландад 3:0-ээр ялагджээ. Ширээний теннисний ААШТ-д эхний 16 байрт шалгарсан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.
Манай эрэгтэй баг ДАШТ-д оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүд Непалыг хожвол Лондоны тэмцээнд оролцох боломжтой болно.

