Египетийн Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилж байна.
Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн ангиллын 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор Каир хотод бэлтгэлээ базааж байгаа юм. Харин залуучуудын ангиллын 54 кг-ын жинд дэлхийн цомын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд өрсөлдөнө.
