400 гаруй ахлах офицерууд чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын нэгдсэн чуулга уулзалтыг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын манлайлал, удирдах ур чадвар” сэдвээр энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 400 орчим ахлах офицер оролцож байгаа юм. Тус чуулганд Хил хамгаалах байгууллагыг төлөөлж ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах офицер, дэд хурандаа С.Наранбаатар “Ахлах офицерын удирдах ур чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.







Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.