Өнөөдөр Олон улсын кофены өдөр тохиож байна. 2015 онд Олон улсын кофены зөвлөл анх Итали улсын Милан хотноо энэ өдрийг тэмдэглэсэн түүхтэй.
Дэлхий дахинд өвөрмөц, онцгой амтаараа алдартай 5 кофег танилцуулъя.
– Вьетнамын өндөгтэй кофе
1940 онд Вьетнамын Ханой хотноо нэгэн харааны бэрхшээлтэй залуу анх энэхүү кофег олонд танилцуулсан нь сүүлийн жилүүдэд жуулчдын дунд хамгийн алдартай кофены тэргүүн эгнээнд бичигдэх болжээ. Өндөгний шарыг өтгөрүүлж кофендоо хийдэг бөгөөд өндөгний цагааныг хөөсрүүлж дээгүүр нь бүрдэг ажээ.
– Турк кофе \Turkish coffee\
Туркчууд Оттоманы эзэнт гүрний үеэс эхлэн кофег өргөн хэрэглэдэг байсан бөгөөд кофегоо маш нарийн ширхэгтэй болтол нунтаглан хуурдаг. Тэрхүү хуурсан кофегоо буцалсан усанд хийж бага зэргийн элсэн чихэр нэмсэнээр өтгөн, баялаг амттай кофе бий болдог.
– Café de Olla
Синнамон, чихрийн нишингэ, жүржийн хальсаар баяжуулсан өвөрмөц амттай Мексикийн үндэсний кофе юм.
– Affogato
Италиас гаралтай кофены төрөл бөгөөд ванильтай желато зайрмаг дээр халуун эспрессоны шот нэмсэнээр илүү баялаг, чихэрлэг өвөрмөц амт бий болдог.
– Ирланд кофе
Вискиг халуун кофетой хольж, бор сахар, сүүн кремээр баяжуулдаг өвөрмөц найрлагатай кофе юм. 1940- өөд онд Ирландад үүссэн.