10 секунд тутам электрон тамхи татдаг байсан залуу олон нийтэд сэрэмжлүүлэг өглөө

АНУ-ын Техас мужид амьдардаг 23 настай Хадсон Уильямс vape буюу электрон тамхи татахын хор уршгийг өөрийн биеэр мэдэрсний дараа бусдад сэрэмжлүүлэг өгч байна.


Тэрээр 2019 онд тамхинаас гарахын тулд электрон тамхийг “Эрүүл хувилбар” гэж бодоод татаж эхэлсэн ч энэ зуршил нь түүний эрүүл мэндэд ноцтой аюул дагуулжээ. Хадсон 10 секунд тутам электрон тамхи татдаг бөгөөд сард 2-3 тамхи хэрэглэдэг байжээ.


Энэ оны наймдугаар сард гэнэт амьсгалж чадахаа больж, түүний цээж, хүзүү, нуруу зэргээр хүчтэй өвдөж эмнэлэгт хүргэгджээ.

Эмч нар түүний уушгийг 10 хувиар агшсан болохыг тогтоосон бөгөөд энэ нь уушги болон цээжний хана хооронд агаар хуримтлагдсанаас үүдэлтэй байсан аж.

Хадсон “Vape татахын хор нөлөөний талаар урьд нь уншиж байсан ч өөрт минь тохиолдоно гэж хэзээ ч бодоогүй. Энэ бол жинхэнэ сэрэмжлүүлэг байсан” гэв.

Тэр одоо vape татахаа больсон бөгөөд хорт зуршлаас хол байхыг олон нийтийг уриалж байна.

Эх сурвалж: https://www.bing.com/news/search?q=site%3awww.unilad.com&FORM=NWBCLM

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.